2017 он Чанартай үйлчилгээ, Соёлтой харилцаа      


САЙН ДУРЫН ДААТГАЛ

  • Өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, сувилалд ирэх, очих унааны зардал, сувиллын хувьсах зардал

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нь Таны болон гэр бүлийн гишүүдийн тань насан туршийн баталгаа гэдэгт итгэж, сайн дурын даатгалд даатгуулна уу.

Нийгмийн даатгалд сайн дураар дараах иргэд даатгуулна
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид
  • Газар, тариалан эрхлэгчид, лангуу түрээслэгчид
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд
  • Бичил уурхай эрхлэгчид, чөлөөт уран бүтээлчид
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд
САЙН ДУРЫН ДААТГАЛД ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ
Тэтгэврийн даатгалд төлөх шимтгэл10.0%
Тэтгэмжийн даатгалд төлөх шимтгэл1.0%
ҮОМШӨ-ийн даатгалд төлөх шимтгэл1.0%
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээ байгуулахдаа:
  • Иргэн сайн дураар даатгуулах хүсэлт гаргана
  • Нийгмийн даатгалын дэвтэр (байхгүй бол шинээр дэвтэр нээлгэнэ)
  • Фото зураг 1 хувь (4x3 хэмжээтэй)
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогоо тодорхойлно
  • Шимтгэл төлөх хугацаа (сар, улирал, хагас жилээр) тохирно
  • Гэрээ байгуулахдаа нэг сараас доошгүй хугацаанд ногдох шимтгэл төлнө
Шимтгэл тооцох орлогын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй (2013.09.01-нээс 192000₮), дээд хэмжээ нь доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
Шимтгэл төлсөн банкны орлогын баримтад эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, регистерийн дугаар, хэдэн оны аль сар (улирал, хагас жил)-ын шимтгэл төлж байгааг тодорхой бичнэ
Гэрээ сунгах хүсэлтээ гэрээний хугацаа дуусахаас өмнө нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д гаргана.
Сайн дурын даатгалыг хоногоор бодуулах
Тухайн сарын нийт хоног Таны шимтгэл төлөх хоног Сарын орлого БОДУУЛАХ ДҮН

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Хэнтий аймаг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс

     Нийт ажил олгогч, даатгуулагч иргэд та бүхэндээ айлчлан ирж буй "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.БАЯРМАА      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.