santa arslan
    2017 ОН ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, СОЁЛТОЙ ХАРИЛЦАА *-*Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох баталгаажилтын хуудас хэвлэгдэж ирсэн тул материал өгсөн иргэд баталгаажилтын хуудсаа ирж авна уу. Холбоо барих 80400556, 99045926*-* "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ " хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэд аймгийн нэгдсэн эмнэлэгт 11 сарын 6-с 12 сарын 24 хүртэл үнэгүй хамрагдана уу. Холбоо барих 99568200      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |72
Энэ 7 хоногт |97
Энэ сард |1315
Энэ жил |2313
2017 онд |6310

2017-12-14   09:02:31   43   0
  ТА БҮХЭНД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНСНЫ ҮЛДЭГДЛЭЭ ТООЦОХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нь тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийн хийсвэр тооцоолол бөгөөд 1960 он ба түүнээс хойш төрсөн даатгуулагчдад нээгдэнэ. Хэрэв 1960 он ба түүнээс хойш төрсөн даатгуулагч 2000 оноос хойш ямар нэг байдлаар тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлсөн бол танд тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс автоматаар нээгдэж байгаа ба 2000 оноос өмнө ажиллаж байсан тохиолдолд гарааны үлдэгдэлтэй байх ёстой. Гарааны үлдэгдэл нь даатгуулагчийн 1999 оныг дуустал ажилласан хугацаа, 1995-1999 онд тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийн дүнд үндэслэн тооцогддог.

Харин 2000 он ба түүнээс хойш тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийн орлого, оны эхний үлдэгдэл, тухайн жилийн орлого ба оны эхний үлдэгдэлд тооцсон хүүгийн нийлбэрээр тухайн жилийн эцсийн үлдэгдэл тооцогдоно. Энэ байдлаар 2008 онд тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлсөн даатгуулагчдын 2008 оны жилийн эцсийн байдлаарх тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны мэдээлэх хуудас хэвлэгдсэн тул даатгуулагч та харъяалах нийгмийн даатгалын хэлтэстээ хандан мэдээлэх хуудсаа аваарай. Даатгуулагч хүлээн авсан мэдээлэх хуудаст байгаа гарааны үлдэгдэл, он тус бүрийн үлдэгдлийн мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавих боломж олгох үүднээс уг вэб сайтыг ажиллуулж байна. Иймд та холбогдох цэсээр орж өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт байгаа он тус бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын мэдээллийг оруулан гарааны болон оны эцсийн үлдэгдлээ тооцож үзэх боломжтой. Тооцоололд ашиглагдсан индекс, хүү, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээний мэдээлэлтэй холбоотой хууль, эрх зүйн актыг “Лавлах” цэсээс, мэдээллээ оруулах болон тооцооллын аргачлалыг “Тусламж” цэсээс тус тус хараарай.

Мөн мэдээлэх хуудас хүлээн аваагүй даатгуулагч өөрийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт байгаа мэдээллийг оруулж тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлээ тооцох боломжтой.

Мэдээлэх хуудас нь таны тооцоолсон үлдэгдлээс ямар нэг байдлаар зөрүүтэй байвал харъяа Нийгмийн даатгалын хэлтэс /тасаг, алба/-т хандаарай.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     

     Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн үеэс эхлэн сангаа бүрдүүлж иргэд, даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын сангуудаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэхэд нь туслах ажлыг гол зорилгоо болгон нэг цэгээс үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын байцаагчдын боловсролыг дээшлүүлэхээр суралцуулах, эдийн засгийн шинэ нөхцөл байдалд цахим техник, технологийг нэвтрүүлэн, нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд амжилттай шилжин үйлчилгээг иргэдэд хүргэх таатай нөхцөлийг бүрдүүлж сангийн орлогын төлөвлөгөөг сар бүр жигд ханган биелүүлж ирлээ. Манай ажлын амжилт бүхэн ажил олгогч байгууллага, иргэд даатгуулагчдын оролцоо, идэвх санаачилгаас шууд хамааралтай байдаг билээ. Орон нутгийнхаа иргэд даатгуулагчдын ирээдүйн нийгмийн хамгаалал, өнөөдрийн эрсдэлийг нөхөх эрхэм хүндтэй үүргийг төрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэхэд мэдлэг чадвараа зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа байцаагч ажилтнууд болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.БАЯРМАА      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.