2018 ОН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ *-*Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход хамрагдаж мөнгөө төлөөгүй иргэд даатгуулагчид 2018 оны 3 сарын 31-ний дотор яаралтай төлнө үү. Мөнгөө төлж чадаагүй даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохгүй болохыг мэдэгдэж байна!!! ХОЛБОО БАРИХ УТАС: 70562261      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |7
Энэ 7 хоногт |23
Энэ сард |486
Энэ жил |9559

2017-11-15   08:44:40   134   0
  Тэтгэврийн зээлийн хүү буурснаар тэтгэвэр авагчид 601,0 сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдлөө
Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар ХААН болон Төрийн банктай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, эдгээр банкуудаас тэтгэврээ авч буй 338.8 мянган тэтгэвэр авагчдад тэтгэврийн зээл хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг энэ оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Тэтгэвэр авагчид зургаа хүртэл сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг шимтгэл, хураамжгүйгээр жилийн 15 хувийн хүүтэйгээр авах боломж бүрдсэн ба дээрх хэмжээнээс их зээл хүссэн тохиолдолд банкны эх үүсвэрээр олгож буй нөхцөлөөр авах боломж нь нээлттэй байна.

Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 хувиар бууруулснаар 2017 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар ХААН банкнаас 44217 тэтгэвэр авагч 35133.0 сая төгрөгийн, Төрийн банкнаас 18667 тэтгэвэр авагч 16321.5 сая төгрөгийн, нийт 62884 тэтгэвэр авагч 51454.5 сая төгрөгийн зээлийг сарын 1.25 хувь, жилийн 15.0 хувийн хүүтэйгээр авлаа.Энэ арга хэмжээ хэрэгжснээр дээрх тэтгэвэр авагчдыг 601,0 сая төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь тэтгэвэр авагч, иргэдэд бага хүүтэй, богино хугацаатай зээлийг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн олгохыг дэмжин арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     

     Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн үеэс эхлэн сангаа бүрдүүлж иргэд, даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын сангуудаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэхэд нь туслах ажлыг гол зорилгоо болгон нэг цэгээс үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын байцаагчдын боловсролыг дээшлүүлэхээр суралцуулах, эдийн засгийн шинэ нөхцөл байдалд цахим техник, технологийг нэвтрүүлэн, нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд амжилттай шилжин үйлчилгээг иргэдэд хүргэх таатай нөхцөлийг бүрдүүлж сангийн орлогын төлөвлөгөөг сар бүр жигд ханган биелүүлж ирлээ. Манай ажлын амжилт бүхэн ажил олгогч байгууллага, иргэд даатгуулагчдын оролцоо, идэвх санаачилгаас шууд хамааралтай байдаг билээ. Орон нутгийнхаа иргэд даатгуулагчдын ирээдүйн нийгмийн хамгаалал, өнөөдрийн эрсдэлийг нөхөх эрхэм хүндтэй үүргийг төрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэхэд мэдлэг чадвараа зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа байцаагч ажилтнууд болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.БАЯРМАА      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.