ХЭНТИЙ НДХ
    2018 ОН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ *-*Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход хамрагдаж мөнгөө төлөөгүй иргэд даатгуулагчид 2018 оны 3 сарын 31-ний дотор яаралтай төлнө үү. Мөнгөө төлж чадаагүй даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохгүй болохыг мэдэгдэж байна!!! ХОЛБОО БАРИХ УТАС: 70562261      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |25
Энэ 7 хоногт |151
Энэ сард |500
Энэ жил |10913

2018-04-20   06:06:43   62   0
  СУРГАЛТ
Тус хэлтсийн сургалт сурталчилгааны комиссын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 04 сарын 20 өдөр Хэнтий аймгийн 1 дүгээр багийн иргэд, даатгуулагчдад Нийгмийн даатгалын тухай хуулинд орсон өөрчлөлт, нийгмийн даатгалын ач холбогдол, шимтгэл төлөлт, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулалт, ажилласан хугацаа тооцох, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох баримт бичгээ хэрхэн бүрдүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоох журам, өвчний жагсаалт зэрэг асуудлаар зөвлөгөө өгж, сонирхсон асуултад тайлбар өгч ажиллаа.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     

     Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн үеэс эхлэн сангаа бүрдүүлж иргэд, даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын сангуудаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэхэд нь туслах ажлыг гол зорилгоо болгон нэг цэгээс үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын байцаагчдын боловсролыг дээшлүүлэхээр суралцуулах, эдийн засгийн шинэ нөхцөл байдалд цахим техник, технологийг нэвтрүүлэн, нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд амжилттай шилжин үйлчилгээг иргэдэд хүргэх таатай нөхцөлийг бүрдүүлж сангийн орлогын төлөвлөгөөг сар бүр жигд ханган биелүүлж ирлээ. Манай ажлын амжилт бүхэн ажил олгогч байгууллага, иргэд даатгуулагчдын оролцоо, идэвх санаачилгаас шууд хамааралтай байдаг билээ. Орон нутгийнхаа иргэд даатгуулагчдын ирээдүйн нийгмийн хамгаалал, өнөөдрийн эрсдэлийг нөхөх эрхэм хүндтэй үүргийг төрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэхэд мэдлэг чадвараа зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа байцаагч ажилтнууд болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.БАЯРМАА      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.