2018 ОН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ *-*Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход хамрагдаж мөнгөө төлөөгүй иргэд даатгуулагчид 2018 оны 3 сарын 31-ний дотор яаралтай төлнө үү. Мөнгөө төлж чадаагүй даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохгүй болохыг мэдэгдэж байна!!! ХОЛБОО БАРИХ УТАС: 70562261      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |34
Энэ 7 хоногт |112
Энэ сард |803
Энэ жил |12935

2018-03-19   10:08:36   145   0
  Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө
Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2018.03.14-16 ны өдрүүдэд боллоо. Зөвлөгөөнд нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагын 80 удирдах ажилтан оролцож салбарынхаа бодлого, үйл ажиллагаа, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Нийгмийн даатгалын байгууллага нь 2017 онд нийгмийн даатгалын санд 1.5 их наяд төгрөгийн шимтгэлийн орлогыг бүрдүүлэн, төлөвлөгөөг 104.1 хувиар биелүүлж, давхардсан тоогоор 6.8 сая иргэнд 1.9 их наяд төгрөгийн 30 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ үзүүлэн зарлага санхүүжилтийг хугацаанд нь гүйцэтгэлээ.
Нийгмийн даатгалын хамралт жил бүр өсч 2017 онд 43.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 843.8 мянган ажилтныг албан журмын даатгалд, 196.5 мянган иргэнийг сайн дурын даатгалд нийт 1,0 сая иргэн буюу эдийн засгийн идэвхтэй хүн амын 75.7 хувийг нийгмийн даатгалд, 3.0 сая иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулаад байна.
2017 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, тэтгэвэр авагч банкаа сонгох боломжтой болсон, ажил олгогчдод шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон, нийгмийн даатгалын санд төвлөрөх хадгаламжийн хүүгийн орлогыг нэмэгдүүлсэн, тэтгэврийн хяналтын аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан, малчин даатгуулагч 5 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон зэрэг бодит үр дүн бүхий ажлуудыг хэрэгжүүлсэн.
2018 оныг салбарын хэмжээнд “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласан. Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, шуурхай болгох зорилгоор өнгөрсөн онд л гэхэд 12 төрлийн програмыг шинээр нэвтрүүлсэн байдаг. Тэгвэл энэ жил иргэдэд зориулсан гар утасны аппликэйшн, Qpay, ПОС үйлчилгээ нэвтрүүлэх, ажил олгогчийн тэтгэмжийн тайланг цахимаар хүлээн авах, иргэд өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг цахимаар хянах, онлайн сургалтыг тогтмолжуулах, дуудлагын төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх болон төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох ажлыг өргөжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.
Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн байдал, шинэчлэлийн зорилтуудыг хэлэлцэхээс гадна үр дүнгийн гэрээг дүгнэх, 2018 оны үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулах зэрэг үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсан байна.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     

     Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн үеэс эхлэн сангаа бүрдүүлж иргэд, даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын сангуудаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэхэд нь туслах ажлыг гол зорилгоо болгон нэг цэгээс үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын байцаагчдын боловсролыг дээшлүүлэхээр суралцуулах, эдийн засгийн шинэ нөхцөл байдалд цахим техник, технологийг нэвтрүүлэн, нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд амжилттай шилжин үйлчилгээг иргэдэд хүргэх таатай нөхцөлийг бүрдүүлж сангийн орлогын төлөвлөгөөг сар бүр жигд ханган биелүүлж ирлээ. Манай ажлын амжилт бүхэн ажил олгогч байгууллага, иргэд даатгуулагчдын оролцоо, идэвх санаачилгаас шууд хамааралтай байдаг билээ. Орон нутгийнхаа иргэд даатгуулагчдын ирээдүйн нийгмийн хамгаалал, өнөөдрийн эрсдэлийг нөхөх эрхэм хүндтэй үүргийг төрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэхэд мэдлэг чадвараа зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа байцаагч ажилтнууд болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.БАЯРМАА      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.