2018 ОН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ *-*Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход хамрагдаж мөнгөө төлөөгүй иргэд даатгуулагчид 2018 оны 3 сарын 31-ний дотор яаралтай төлнө үү. Мөнгөө төлж чадаагүй даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохгүй болохыг мэдэгдэж байна!!! ХОЛБОО БАРИХ УТАС: 70562261      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |36
Энэ 7 хоногт |114
Энэ сард |805
Энэ жил |12937

2018-03-10   07:44:15   464   0
  “АХМАД, ЗАЛУУ ГЭР БҮЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ АЛДАРШУУЛАХ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийгмийн даатгалын хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран удирдамж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа билээ. Төлөвлөгөөний дагуу 2018 оны 03 сарын 09-ний өдөр орон нутгийн бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад гэр бүлийг алдаршуулах, залуу гэр бүлийн бат бэх орчинг бүрдүүлэх зорилготой “АХМАД, ЗАЛУУ ГЭР БҮЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ АЛДАРШУУЛАХ” хүндэтгэлийн арга хэмжээг “Ёслол хүндэтгэлийн өргөө”-нд зохион байгуулан ажиллалаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч н.Хэрлэнчулуун, “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хэсэг, холбогдох байгууллагуудын дарга нар, ХБИ-ийн холбооны тэргүүн н.Ургамалсувд нар оролцсон бөгөөд ХХҮГ, НДХ-ээс ахмад 5 гэр бүлийг алдаршуулж, хүндэтгэл үзүүлснээс гадна 1 залуу гэр бүлийг хуримын бөгж солилцуулж, 1 залуу гэр бүлд гэрлэлтийн батламж, гэрчилгээ хадгалуулсан юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр гэр бүлүүдийн ар гэрийн төлөөллүүд нь хүрэлцэн ирж тэдэнд гарын бэлэг гардууллаа.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     

     Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн үеэс эхлэн сангаа бүрдүүлж иргэд, даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын сангуудаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэхэд нь туслах ажлыг гол зорилгоо болгон нэг цэгээс үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын байцаагчдын боловсролыг дээшлүүлэхээр суралцуулах, эдийн засгийн шинэ нөхцөл байдалд цахим техник, технологийг нэвтрүүлэн, нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд амжилттай шилжин үйлчилгээг иргэдэд хүргэх таатай нөхцөлийг бүрдүүлж сангийн орлогын төлөвлөгөөг сар бүр жигд ханган биелүүлж ирлээ. Манай ажлын амжилт бүхэн ажил олгогч байгууллага, иргэд даатгуулагчдын оролцоо, идэвх санаачилгаас шууд хамааралтай байдаг билээ. Орон нутгийнхаа иргэд даатгуулагчдын ирээдүйн нийгмийн хамгаалал, өнөөдрийн эрсдэлийг нөхөх эрхэм хүндтэй үүргийг төрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэхэд мэдлэг чадвараа зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа байцаагч ажилтнууд болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.БАЯРМАА      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.