2018 ОН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ *-*Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход хамрагдаж мөнгөө төлөөгүй иргэд даатгуулагчид 2018 оны 3 сарын 31-ний дотор яаралтай төлнө үү. Мөнгөө төлж чадаагүй даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохгүй болохыг мэдэгдэж байна!!! ХОЛБОО БАРИХ УТАС: 70562261      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |33
Энэ 7 хоногт |120
Энэ сард |544
Энэ жил |15069

2017-12-25   08:54:04   125   0
  Хяналтын утас 95771289
Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэнд ажил олгогч, байгууллага, даатгуулагч иргэн та хөндлөнгийн хяналт тавьж, хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд 95771289 тоот утсаар Нийгмийн даатгалын байгууллагын байцаагч, ажилтантай холбогдсон дараах мэдээллийг өгөх боломжтой. Харин та холбогдох хууль журмын дагуу өгч байгаа мэдээллээ нотлох баримттай үнэн зөв мэдээлэх үүрэгтэй. Үүнд:

1. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан тооцоотой холбоотой худал, хуурамч баримт бичиг бүрдүүлэн зээл авах, гадаадад зорчих виз гаргуулах, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох
2. Нийгмийн даатгалын байцаагч, ажилтан зүй бусаар харьцах, хууль хэрэгжүүлэх явцдаа хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан, хууль зөрчсөн мэдээлэл өгөх, шаардлагагүй баримт бичиг шаардах
3. Таны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн нууцлалыг алдагдуулж бусдад мэдээлэх

Дээрх зөрчил, дутагдал гаргасан тухай байцаагч ажилтантай холбоотой мэдээлэл өгсөн иргэн таны мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, мэдээлсэн асуудлыг түргэн шуурхай хуулийн дагуу шийдвэрлэж ажиллана.

ЭМНДЕГ-ЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ГАЗАР.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     

     Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн үеэс эхлэн сангаа бүрдүүлж иргэд, даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын сангуудаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэхэд нь туслах ажлыг гол зорилгоо болгон нэг цэгээс үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын байцаагчдын боловсролыг дээшлүүлэхээр суралцуулах, эдийн засгийн шинэ нөхцөл байдалд цахим техник, технологийг нэвтрүүлэн, нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд амжилттай шилжин үйлчилгээг иргэдэд хүргэх таатай нөхцөлийг бүрдүүлж сангийн орлогын төлөвлөгөөг сар бүр жигд ханган биелүүлж ирлээ. Манай ажлын амжилт бүхэн ажил олгогч байгууллага, иргэд даатгуулагчдын оролцоо, идэвх санаачилгаас шууд хамааралтай байдаг билээ. Орон нутгийнхаа иргэд даатгуулагчдын ирээдүйн нийгмийн хамгаалал, өнөөдрийн эрсдэлийг нөхөх эрхэм хүндтэй үүргийг төрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэхэд мэдлэг чадвараа зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа байцаагч ажилтнууд болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.БАЯРМАА      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.