2018 ОН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ *-*Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход хамрагдаж мөнгөө төлөөгүй иргэд даатгуулагчид 2018 оны 3 сарын 31-ний дотор яаралтай төлнө үү. Мөнгөө төлж чадаагүй даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохгүй болохыг мэдэгдэж байна!!! ХОЛБОО БАРИХ УТАС: 70562261      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |35
Энэ 7 хоногт |122
Энэ сард |546
Энэ жил |15071

2017-12-25   08:44:46   138   0
  Мэдээлэл
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болох эсэх талаар иргэдэд дараах мэдээллийг өггч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тохиолдлууд. Үүнд:
1. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь гэрээнд заасан хугацаандаа шимтгэлээ төлөөгүй бол гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө төлөөгүй саруудынхаа шимтгэлийг нөхөн төлөх.
2. Ажил олгогч хуулийн хугацаанд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй нь нотлогдсон тохиолдолд улсын байцаагч акт тогтоож нөхөн төлүүлэх.
Дээрх тохиолдлуудад нийгмийн даатгалын шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлэн хоног тутамд 0,1-0,3 хувийн алданги ногдуулахаас гадна ажил олгогчид торгуулийн арга хэмжээ тооцогдоно. Бусад тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй бөгөөд гадаад улсад зорчих виз мэдүүлэх, банкны зээлд хамрагдах, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй, эсвэл өндөр дүнгээр төлсөн мэтээр бичилт хийж баталгаажуулан хуурамч баримт, бичиг үйлдэх нь эрүүгийн гэмт хэрэг бөгөөд 450000-540000 төгрөгөөр торгох, эсвэл 3 жил хүртэлх хугацаагаар хорих шийтгэлтэй тул иргэд даатгуулагчид онцгой анхаарна уу.
ЭМНДЭГ-ЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ГАЗАР
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     

     Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн үеэс эхлэн сангаа бүрдүүлж иргэд, даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын сангуудаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэхэд нь туслах ажлыг гол зорилгоо болгон нэг цэгээс үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын байцаагчдын боловсролыг дээшлүүлэхээр суралцуулах, эдийн засгийн шинэ нөхцөл байдалд цахим техник, технологийг нэвтрүүлэн, нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд амжилттай шилжин үйлчилгээг иргэдэд хүргэх таатай нөхцөлийг бүрдүүлж сангийн орлогын төлөвлөгөөг сар бүр жигд ханган биелүүлж ирлээ. Манай ажлын амжилт бүхэн ажил олгогч байгууллага, иргэд даатгуулагчдын оролцоо, идэвх санаачилгаас шууд хамааралтай байдаг билээ. Орон нутгийнхаа иргэд даатгуулагчдын ирээдүйн нийгмийн хамгаалал, өнөөдрийн эрсдэлийг нөхөх эрхэм хүндтэй үүргийг төрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэхэд мэдлэг чадвараа зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа байцаагч ажилтнууд болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.БАЯРМАА      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.